ЗГХЭГ-ын Ажлын баг Орхон аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-10-08 13:18:06
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас Аймаг, сумдын ИТХ, ЗДТГ-ын ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай тогтоол гарсантай холбоотойгоор ЗГХЭГ-аас Ажлын баг Орхон аймагт ажиллаж байна. Тодруулбал, ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага зохицуулалтын референт Т.Оюун, Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын ахлах референт Х.Мөнх-Өнөр нар ажиллаж байна.

Тэд аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү болон Баян-Өндөр, Жаргалант сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзаж ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарын талаарх санал бодлыг сонссон юм. 

Ташрамд дурдахад, 2005 онд аймаг сумдын ЗДТГ, ИТХ-ын ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай Засгийн газрын тогтоол гарч 2017 онд нэг удаа шинэчлэгдэж байсан юм.

 

相关新闻