Спортын ёс зүй сэдвээр сургалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-10-06 13:16:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарын дунд зохион байгуулж буй цуврал сургалт бямба гарагт 10.00-12.00 цагт цахимаар болно.


Энэ удаа 4 дэх сургалтаар философийн ухааны доктор, дэд профессор, АШУҮИС-ийн багш Б.Буяндэлгэр Спортын ёс зүй сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.


Өмнөх 3 сургалт Философийн тухай ерөнхий ойлголт, Спортын хүрээн дэх философийн асуудлууд, Спортын дотоод зарчмуудын философи сэдвийн хүрээнд явагдсан билээ. Сургалт семинар хэн бүхэнд нээлттэй тул та бүхнийг идэвхтэй хамрагдаж, спортын ёс зүйн талаар санал бодлоо солилцохыг МҮОХ-ноос уриалж байна.

相关新闻