Монголын чөлөөт бөхийн эрэгтэй баг Дэлхийн цомын АШТ-д оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Норвегийн нийслэлд болж буй "Осло-2021" чөлөөт бөхийн ДАШТ-д оролцсон Монголын эрэгтэй баг 56 оноогоор 6 дугаар байрт орсноор ирэх жил Дэлхийн цомд оролцох эрхээ авлаа.
Энэ удаагийн ДАШТ-д ОХУ, АНУ, Иран тус бүр 3 алттай багийн дүнгээр тасархай тэргүүллээ. Харин эрэгтэйчүүдийн 70 кг жинд Польшийн Магомедмурад Гажиев, чөлөөт бөхийн 3 том гүрний дунд завсар оруулж алтан медаль хүртсэн байна.