Хөшөөтийн уурхайн авто замын урсгал засварын ажил 90 гаруй хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-10-05 21:35:35

Ховд /МОНЦАМЭ/. “Мо-Эн-Ко ХХК нь Хөшөөтийн уурхайн нүүрс тээвэрлэлтийн ажлыг эхлэхээс өмнө улсын хэмжээнд хамгийн урт 311 км хатуу хучилттай авто замыг өөрийн хөрөнгөөр барьжээ. Уг ажилд тухайн үед 250 сая орчим ам.доллар зарцуулсан аж.

Хөшөөтийн уурхайг Булган хилийн боомттой холбосон зам нь Ховд аймгийн таван сумыг дайран өнгөрдөг. 10 гаруй жил ашигласан энэхүү хатуу хучилттай замд эвдрэл, гэмтэл гардаг учир “Мо-Эн-Ко” ХХК-ийн зүгээс  жолооч, тээвэрчдийн аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол зөрчлөөс сэргийлэх үүднээс зам засвар, үйлчилгээний ажилд жилд дунджаар хоёр тэрбум төгрөг зарцуулж буй.  

Замын засвар, арчлалтыг “Алтайн зам” компани хариуцан ажилладаг бөгөөд энэ жилийн хувьд урсгал засварын ажил eсдүгээр сарын 8-ны өдөр эхэлсэн. Одоо авто замын засварын ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай үргэлжилж байна гэж "Ховд тeлeвиз"-ээр дамжуулан мэдээлэв. 

 

相关新闻