Дөргөн сумын нутагт баавгай орж иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Дөргөн сумын нутаг дэвсгэрт өнөөдөр баавгай орж иржээ. Нутгийн иргэдийн ярьж байгаагаар нэг настай бамбарууш аж.
Одоогийн байдлаар тухайн баавгайг
нутгийн иргэд, малчдад халдах, хууль бус хулгайн ангаас урьдчилан сэргийлэх
зорилгоор Дөргөн сумын төвөөс 70 км зайд барьж
авсан байна.
Улмаар мэргэжлийн байгууллагын зүгээс эмнэл зүйн үзлэгт хамруулж, ямар нэгэн мал, амьтны халдварт өвчин байгаа эсэхийг тодруулахаар ажиллаж байна.
Мөн цаашид баавгай хаанаас ирсэнийг тогтоох, амьдрах таатай орчин бүрдүүлэх чиглэлд мэргэжлийн байгууллагууд шат дараатай ажиллах юм.
Уг баавгай нь идэш тэжээлийн хомсдолд орсон байна. Зэргэлдээ аймаг, тэр дундаа Увс аймгийн нутагт орших "Хан Хөхийн нуруу"-наас Ховд аймгийн нутаг руу орж ирсэн байх магадлалтай гэж нутгийн иргэд мэдээллээ.