Сумдын байгаль хамгаалагч нарыг унаажууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-10-05 11:24:44

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай 2021 онд байгуулсан хамтран ажиллах гэрээнд сумдын байгаль хамгаалагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр тусгасан.

Дээрх гэрээний хүрээнд тус аймгийн Алтанцөгц, Баяннуур, Буянт, Дэлүүн сумын байгаль хамгаалагч нарт албан хэрэгцээнд зориулж мотоцикл олголоо. Мотоциклийн санхүүжилтийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэсэн байна.

Унааг аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.Марат нар гардуулан өгөв.

Ийнхүү Баян-Өлгий аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 26 байгаль хамгаалагчийн 16 нь унаагаар хангагдаж байна. 

相关新闻