Олон улсын хөл бөмбөгийн холбооны “FIFA SUMMIT” цахим хурал болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар болон ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар нар "FIFA Summit" цахим хуралд оролцлоо.
Тус дээд хэмжээний чуулга
уулзалтыг ОУХБХ-ны ерөнхийлөгч Жианни Инфантино өөрийн биеэр даргалан явуулсан байна.
Тус хурлаар Арсен Венгэр
тэргүүтэй мэргэжилтнүүд тус тусынхаа салбарын ажлын талаар илтгэлийг танилцуулсан
бөгөөд клубын болон шигшээ багийн төвшинд явагдах ирээдүйн тоглолтууд, тоглолтуудын
хуанли /календарь/, өсвөрийн хөлбөмбөг болон эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн
ирээдүйн чиг хандлага зэрэг олон талт хэлэлцүүлгийг өрнүүлжээ.