Төрийн үйлчилгээг нэг цэгээс авахад илүү хялбар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-10-01 16:27:54
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-ын нэг цэгийн үйлчилгээнд “Гэрэгэ” киоск машин байрлуулж, иргэд төрийн үйлчилгээг нэг цэгээс авахад илүү хялбар боллоо.

Ингэснээр 55 байгууллагын 600 гаруй төрлийн үйлчилгээний төлбөрийг төлөхөд иргэдийн банк явдаг ажлыг хөнгөвчилж байгаа юм.

Өмнө нь нэг цэгээр үйлчлүүлсэн иргэд үйлчилгээний төлбөрөө төлөхийн тулд зайлшгүй банк явж мөнгө тушаах шаардлага гардаг байсан ба энэ нь иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүлдэг байсан тухай УБХ-ийн дарга Ж.Өлзийжаргал онцолсон.

Иргэд банк явалгүйгээр торгууль төлөх, иргэний үнэмлэх болон гадаад паспорт захиалах, татвар төлөх, үйлчилгээний хураамж төлөх зэрэг олон үйлчилгээг эндээс авах боломжтой болж байна.  

Энэхүү киоск машиныг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийн 3,5 сая төгрөгийн санхүүжилтээр авч суурилуулсан байна. 

相关新闻