Тэмцээний техникийн цахим сургалт зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-09-30 14:09:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “КОВИД-19” халдварын нөхцөл байдлаас шалтгаалан дотооддоо төдийгүй олон улсын ихэнх тэмцээн цахимаар болж байгаа энэ үед Монголын шатрын холбоо /МШХ/-ноос өсвөрийн шатарчид болон тэдний эцэг эх, дасгалжуулагчдад цахим сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулна.


ZOOM, TORNELO, LICHESS платформ дээр хэрхэн ажиллах талаар заах уг сургалт өнөөдөр 20 цагт эхэлнэ. Сургалтыг чанартай болгох, оролцогчдын идэвхийг дээшлүүлэх зорилгоор хамгийн эхэнд бүртгүүлсэн 90 оролцогч оролцох боломжтой юм байна.


Тус сургалтыг ДШХ-ны олон улсын шүүгч Г.Оюунчимэг, ДШХ-ны шүүгч Ц.Тулга, Улсын шүүгч Г.Сугар нарын лекторууд удирдан явуулна.

相关新闻