Орхон аймагт ирэх сарын 19-20-нд эдийн засгийн форум болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн эдийн
засгийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, шийдлийг төр засаг, хувийн
хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид хамтран хэлэлцэх боломжийг бүрдүүлэх
зорилгоор “Эрдэнэт хөгжил- 2021” эдийн засгийн форумыг 10 дугаар сарын 19, 20-нд зохион байгуулах гэж байна. Хоёр жил тутамд нэг удаа зохион
байгуулдаг уг чуулга уулзалтыг энэ жил танхим болон цахимын хосолсон хэлбэрээр хийнэ. Энэ жил төр болон хувийн хэвшлүүдийн
төлөөлөл:
- Хот байгуулалт, түншлэл,
хөгжлийн төлөв
- Бизнест мэдээллийн технологийг
ашиглах
- Гарааны бизнес, хөрөнгө
оруулалт, шилдэг бизнес эрхлэгчдийн сайн туршлага
- Судалгаа, инновац, технологи
дамжуулалт
- Орхон аймгийн эдийн засгийн
өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн гарц, шийдэл
зэрэг эдийн засгийн хөгжлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход түлхэц болохуйц чухал сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Тус эдийн загсийн форумыг цахим болон танхимын хосолсон хэлбэрээр зохион байгуулах тул сонирхсон хувь хүн, бизнес эрхлэгчдэд нээлттэй, хаанаас ч оролцож болно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.
Түүнчлэн “Олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож байгаа нь форумд оролцогч хувийн хэвшлийнхэнд хөрөнгө татах таатай боломжийг бий болгоно. Хөрөнгө оруулалт хайж байгаа төсөл хөтөлбөр байгаа бол Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт мэдээллээ өгч болно” гэлээ. Хоёр өдөр үргэлжлэх эдийн засгийн форум аймгийн “Нутгийн удирдлагын ордон”-д болно.