Нас барсан иргэдийн 90 гаруй хувь нь 55-аас дээш насныхан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-09-30 09:16:51
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт өнөөдрийн байдлаар коронавируст хадварын улмаас 31 хүн нас бараад байна. Нас барсан иргэдийн 90 гаруй хувь нь 55-аас дээш насныхан буюу зүрх судас, чихрийн шижин, архаг хууч өвчтэй байжээ.

Аймгийн хэмжээнд 650 гаруй ор дэлгэсэн ч ачааллаа дийлэхгүйд хүрч  эмнэлэгт хэвтэх хүсэлт гаргасан иргэд хоёроос гурав хоног хүлээх ч шаардлага гарч байгаа аж. Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 50 гаруй хувь нь хүндэвтэр, хүнд, нэн хүнд оноштой байна.

Дельта хувилбар тархсан энэ үед иргэд дархлаагаа сайн дэмжиж халдвар, хамгааллын дэглэмээ баримталж, өөрөө өөрийгөө эрсдэлээс хамгаалах л үлдээд байгааг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна.   

相关新闻