Түлээний эрхийн бичгийг 10 дугаар сар дуустал олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-09-29 19:38:01

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын иргэдэд түлээ түлшээ бэлтгэж өвлийн бэлтгэлийг хангуулах зорилтын хүрээнд  хөрш зэргэлдээ Тосонцэнгэл, Их-Уул, Бүрэнтогтох, Алаг-Эрдэнэ суманд түлээний эрхийн бичгийг бичиж эхэлсэн бөгөөд 10 дугаар сарыг дуустал олгохоор болжээ. 

Иргэд ахуйн хэрэглээндээ гишүү, мөчир, хожуул, үзүүр, ёзоор бэлтгэхэд үнэ төлбөргүй боловч гоожин буюу эрхийн бичиг, гарал үүслийн бичгээ заавал авах гэнэ. Мөн ой цэвэрлэгээний журмаар түлшний зориулалтаар унанги мод бэлтгэхэд суурь үнэлгээг 80 хүртэл хувиар хөнгөлнө. Тодруулбал та 1 м.куб унанги модыг 4000-6000 төгрөгөөр авах боломжтой ажээ.

 

相关新闻