УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тойрогтоо ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-09-29 16:47:52

Говь-Алтай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан есдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд тойрогтоо ажиллалаа.

Тэрээр Алтай хотод “Баруун бүсийн ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчдын дунд орос хэлний олимпиад, орос хэлний багш нарын туршлага солилцох уулзалт”-ыг санаачлан гурван өдрийн турш амжилттай зохион байгуулав. 

Гишүүн тойрогтоо ажиллах үеэрээ Говь-Алтай аймгийн сургууль, цэцэрлэгийн хүүхдийн сурч хөгжих орчин таатай нөхцөлийг бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийг Боловсролын яамнаас олгосныг холбогдох албаныханд хүлээлгэж өглөө. Мөн тус аймгийн байгаль экологийг хамгаалах, цагдаагийн албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай машин техникээр хангуулахаар Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүсэлт тавьсны дагуу найман автомашин олгохоор шийдвэрлэсэн бөгөөд есдүгээр сарын 28-нд хоёр автомашиныг Говь-Алтай аймгийн экологийн цагдаагийн албанд хүлээлгэн өгөв.

Түүнчлэн тус аймагт ажиллахдаа Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймаг руу дамжин өнгөрөх “Ээвийн гүүр”-ийн барилгын ажлын явцтай газар дээр нь очиж танилцсан байна. Одоогоор уг гүүрийн барилгын ажлын гүйцэтгэл 60 хувьтай байгаа аж.


相关新闻