Говил багт “Багийн нэгдсэн цогцолбор” төв ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Баян-Өндөр сумын Говил багт улсын
төсвийн 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Багийн нэгдсэн цогцолбор төв”-ийг барьж ашиглалтад орууллаа.
Энэхүү бүтээн байгуулалт нь “Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд хийж
буй томоохон хөрөнгө оруулалтын ажил бөгөөд уг барилгад багийн хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх “Мөнхсүндрэл-2”
ӨЭМТ, Цагдаагийн хэсэг, Ахмадын зөвлөл, банк, Багийн ажлын алба ажиллана.
Нийт таван давхар барилгын ажлыг өнгөрсөн оны
долоодугаар сараас эхлүүлж өнөөдөр ийнхүү ашиглалтад хүлээн авч байна. Барилгын ажлыг “Ди Ти И Эм строй “ ХХК гүйцэтгэжээ.
Говил баг нь 1000 өрх, 4000 орчим хүн амтай. Үүнээс ахмад настан
400, хөгжлийн бэрхшээлтэй 280 иргэн байдаг бөгөөд хүн амын 62, 8 хувь нь хүүхэд
өсвөр насныхан эзэлдэг юм.