Ирэх сард говийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс 2021 оны аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээг танилцууллаа.
Тодруулбал, сарын
дундаж агаарын температур олон жилийн дунджаар Алтайн өвөр говиор +2°C+8°C
дулаан, Алтайн уулархаг нутгаар -2°C-аас -8°C хүйтэн, бусад нутгаар -2°C
хүйтнээс +2°C дулаан байдаг.
Ирэх аравдугаар сард
агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй. (Зураг
1).
Сарын нийлбэр хур
тунадас олон жилийн дунджаар Алтайн уулархаг нутгаар 0–6 мм, бусад нутгаар 6–12
мм ордог байна. Энэ сард нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад
нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй. (Зураг 2).
Аравдугаар сарын нэгдүгээр
арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн
дунд-сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Харин
хоёрдугаар арав хоногийн дунд-сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх
нутгаар бага зэрэг дулаарна. Нэгдүгээр
арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон гуравдугаар арав
хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 12–14
м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Ийнхүү ирэх аравдугаар сард говийн бүс нутгаар олон жилийн
дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа тул болзошгүй аюулаас сэрэмжтэй
байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж
байна. Мөн аравдугаар сарын
нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон гуравдугаар
арав хоногийн дунд үеэр цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгааг Ховд аймгийн
Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.