"Үндэсний бичиг, өв соёл-Алтайн бахархал" уралдаан эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг даргын нэрэмжит "Үндэсний бичиг, өв соёл-Алтайн бахархал" уралдаан эхэллээ.
Тус аймгийн ЗДТГ, Соёлын хэлтэс, Хэлний бодлогын салбар зөвлөлтэй хамтран ард иргэд, төрийн албан хаагчдын дунд "Үндэсний бичиг, өв соёл-Алтайн бахархал" үйл ажиллагаа, "Үндэсний бичигтэн аймаг" болох аяны хүрээнд иргэд, төрийн албан хаагчдын дунд үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлж унших, бичих ур чадварыг дээшлүүлэх, шилдэг уран, цэвэр сайхан бичигтнүүдийг тодруулах зорилгоор зохион байгуулж байгаа аж. Тус уралдаанд оролцогчид:
-Хичээнгүй бичиг
-Таталган бичиг
-Каллиграфийн төрөл
-Хичээнгүй болон бүтээлч уран бичлэг гэсэн сэдвүүдээр бүтээлээ ирүүлэх боломжтой юм. Уралдаан 2021 оны 9 дүгээр сарын 15-наас 11 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд нийт шагналын сан 10,000,000 төгрөг ажээ. Зохион байгуулагчдын зүгээс иргэд, хүүхэд залуусыг энэхүү уралдаанд идэвхтэй оролцохыг уриаллаа.