IX/11-ний хэзээ ч мартагдашгүй гэрэл зургууд

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-09-11 16:05:05

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-д 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр болсон террорист халдлагын үеэр камерын дуранд буулгасан гэрэл зургуудыг танилцуулж байна.


Нью-Йорк хотод байрлах Дэлхийн худалдааны төвийг эхний нисэх онгоц мөргөсний дараа гэрэл зурагчин Келли Гюнтерийн буулгасан гэрэл зураг. Үүнд хоёр дахь нисэх онгоц худалдааны төвийг чиглэн нисэж буй нь харагдаж байна.


Дэлхийн худалдааны төвийн цамхгуудын нэгийг нуран унасны дараа зугтаж буй хүмүүс. Тухайн үед “Assiciated Press” агентлагийн гэрэл зурагчин Сюзанна Планкетт халдлага болсон газарт гэрэл зураг авч яваад энэхүү зургийг буулгажээ.


Флорида муж улсын нэгэн бага сургуульд зочилж буй Ерөнхийлөгч Жорж Бушт Цагаан ордны Тамгын газрын дарга Эндрью Кард халдлагын талаар дуулгаж буй мөч


United Airlines” компанийн нисэх онгоц Дэлхийн худалдааны төвийн өмнөд цамхгийг мөргөсний дараа


Дэлхийн худалдааны төвийн өмнөд цамхаг нурж буйг нэг км орчмын зайнаас харж буй эмэгтэйчүүд


Есдүгээр сарын 11-нд Бруклины гүүрэн дээгүүр явж буй хүмүүс


Нью-Йорк хотын Фултоны гудамжинд утаа, тоос, нурангин дундуур алхаж буй хүмүүс


Цамхгуудын нэгийг нурсны дараа оффисоосоо гарч ирж буй тоосонд дарагдсан бүсгүй Марси Бордерс. Тухайн үед 28 настай байсан тэрбээр хойд цамхаг дахь Америкийн банкuнд ажилладаг байжээ. М.Бордерс 42 насандаа ходоодны хорт хавдрын улмаас нас баржээ.


Дэлхийн худалдааны төв нуран унасны дараа хүмүүст тусламж үзүүлж буй онцгой байдлынхан


Дэлхийн худалдааны төвийн цамхгуудын нэг нурж буй мөч. Энэхүү зургийг “New York Times” сонины гэрэл зурагчин Чан У.Ли камерын дурандаа буулгажээ


Террорист халдлагад өртсөн төвийн нурангин дунд ажиллаж буй Нью-Йорк хотын нэгэн гал сөнөөгч аврах албаны 10 хүний нэмэлт хүч хэрэгтэй байгааг илэрхийлж буй нь. 2001 оны есдүгээр сарын 14-ний өдөр.


Дэлхийн худалдааны төвд ажилладаг, сураггүй болсон нөхрөө хайж буй Мишель ДеФазио хэмээх бүсгүй. Тэд гэрлээд ердөө хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байжээ.


Эрх чөлөөний хөшөө. 2001 оны есдүгээр сарын 15-нд утаа бүрхсэн хэвээр байгаа нь харагдаж байна.

相关新闻