Элсний механик хамгаалалтын ажил хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-09-10 13:25:59

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Хөхморьт сумын нутагт элсний нүүлт, цөлжилтийг сааруулах зорилгоор элсний механик хамгаалалтын ажлыг хийж байгаа бөгөөд гүйцэтгэлийн явцад аймгийн БОАЖГ-аас хяналт шалгалт хийсэн байна.


Тодруулбал, элсний механик хамгаалалтын ажлыг 20 га талбайд "Дээдсийн хишиг түшээн" ХХК, 10 га талбайд ашигт шимт ургамал тариалах ажлыг "Бодонгийн ам" ХХК тус тус гүйцэтгэж байгаа ажээ. Энэхүү ажил цар тахлын улмаас удаашралтай хийгдэж өнөөдрийн байдлаар 12 хувьтай /2.4 га талбайд хийсэн/, ашигт шимт ургамал тариалах ажил 80 хувьтай /талбайг хашаалан, суль цулхир тариалан, салхинаас хамгаалах 1500 улиас бургас тариалсан/ хийж байна. Ажлын хэсгээс механик хамгаалалтын ажлыг эрчимжүүлэн хугацаанд нь хүлээлгэн өгөх, ашигт шимт ургамлын усалгаа арчилгааг тогтмолжуулж намар нөхөн тариалалт хийх үүрэг чиглэлийг өгч ажилласан байна.  

Мөн Сангийн далай нууранд шувуу ихээр үхэж байгаатай холбогдуулан бохирдлыг тодорхойлох усны дээжийг гурван цэгээс авч мэргэжлийн лабораторт шинжлүүлэхээр хүргүүллээ хэмээн БОАЖГ-аас мэдээлэв.


相关新闻