Гэрийн эмчилгээний багц тусламжаар үйлчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-09-13 17:22:00

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг коронавирусний халдвараар хөнгөн өвдсөн иргэдийг гэрээр эмчлэн тусгаарлах журмыг энэ сарын 6-ны өдрөөс мөрдөж эхэлсэн. Энэхүү гэрийн эмчилгээний журам мөрдөж эхэлснээс хойш аймгийн хэмжээнд 2100 гаруй иргэн өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлсэн байна. Эдгээрээс 749 иргэн бүрэн эдгэрч, өнөөдрийн байдлаар 15 сумын 1351 иргэнд эмчилгээ, хяналтыг үргэлжлүүлэн явуулж байгаа ажээ.

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр ЭМГ-аас томилогдсон "Гэрийн эргэлт"-ийн дөрвөн баг Сүхбаатар суманд гэрийн эмчилгээний багц тусламжаар үйлчилж байна.

Дээрх дөрвөн баг өнгөрсөн гурван өдөрт нийт 190 иргэний биеийн байдлыг хянаж, эмчилгээний багц болон зөвлөгөө мэдээллээр ханган ажиллажээ. Дээрх иргэдээс 11 иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн ковидын тасагт шилжүүлсэн аж. Өнөөдөр гэрийн эргэлтийн гурван баг 68 хүнд эмчилгээний багц, эрүүл мэндийн зөвлөгөө тусламж үзүүлжээ. Маргааш 98 хүнд хүрч үйлчлэх айл өрхийн судалгаа авчээ.

 

相关新闻