Бичил уурхайчид 3.54 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-09-08 11:50:37

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд зохион байгуулж буй “Нөхөн сэргээлт-2024” арга хэмжээний хүрээнд Говь-Алтай аймгийн бичил уурхайчид 3.54 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг хийн БОАЖГ-т хүлээлгэн өгөв. 

᠎Бичил уурхай эрхлэгчид тус аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн нутагт хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж орхигдсон Өлийн эх, Ялаатын голын эх, Баяншанд багийн Шаврын голын Улаан хадны бэлчир нэртэй газруудад нөхөн сэргээлт хийжээ. Тодруубал, “Алтай бичил уурхайчдын эв нэгдлийн холбоо”-ны 200 гаруй бичил уурхайчид нийгмийн хариуцлагын хүрээнд нийт 3,54 га талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэснийг Е᠎᠎᠎᠎᠎᠎сөнбулаг сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нөхөн сэргээлт хийсэн газарт акт үйлдэн хүлээн авч ажилласан тухай тус аймгийн БОАЖГ-аас танилцууллаа.


相关新闻