ОХУ -ын нутаг дэвсгэрт 205 мянга гаруй га ой шатаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2021-09-05 12:28:47

МОСКВА. /TASS/. Ням гаргийн байдлаар ОХУ-ын нутаг дэвсгэрт 205 382 га талбайг хамарсан 121 ойн ойн түймэр асаж байна гэж ойн санг агаараас хамгаалах алба буюу "Авиалесоохрана"-гийн хэвлэлийн алба мэдээлжээ.


Өнгөрсөн хоногт 3662 га талбайд гарсан 66 ойн түймрийг унтраасан байна.  


Хамгийн их талбай хамарсан түймэр Бүгд Найрамдах Саха Улсад /Якут/ бүртгэгджээ. Тус бүс нутагт одоо 143 мянга гаруй га ой шатаж байгаа бол Эрхүү мужид 27 мянга орчим га, Свердловск мужид 8000 орчим га, Марий Элд 4500 гаруй га, Башкирт 2500 орчим га, Магадан мужид 2000 орчим гаг хамарсан ой шатаж байгаа аж. Өөр 14 бүс нутагт гарсан ойн түймэр тус бүр 1000 гаруй талбайг хамарчээ. 

相关新闻