Эгч, дүүс хоёр өөр намаас дэвшиж сонгогдов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-07-01 16:01:32

 2016 оны Ховд аймгийн ИТХ-ын ээлжит сонгуульд төрсөн эгч, дүү хоёр , хоёр өөр намаас нэр дэвшиж ялалт байгуулсан нь орон нутгийн сонгуулийн  нэг онцлог байв.

МАН-аас Баяраагийн Болорцэцэг, АН-аас Баяраагийн Батэнэрэл нар аймгийн ИТХ-д сонгогчдынхоо итгэлийг дааж сонгогдов.

Эгч Б.Болорцэцэг 3 дугаар тойрог буюу Жаргалант сумын  Бичигт багаас, дүү Б.Батэнэрэл нь  5 дугаар тойрог буюу Жаргалант сумын Буянт багаас тус тус нэр дэвшжээ.

Б.Болорцэцэг Ховд аймгийн Жаргалант сумын МАН-ын хорооны тэргүүлэгч бол дүү Б.Батэнэрэл нь Ховд аймгийн АН-ын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан юм.

Тэдний өвөг эцэг нь Ч.Мудга  Ховдчуудын үе үеийн олон мянган залуусыг сурган хүмүүжүүлсэн Ховд хотын 10 жилийн захирлаар ажиллаж байсан юм. Аaв Б.Баяраа Монгол улсын волейволын спортын мастер, бизнесийн салбарт ажиллаж байна.

                                                                                                                   А.Бямбасүрэн

 

相关新闻