Сирийн гурван баазаас цэргээ татсан гэх мэдээллийг няцаажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /TASS/. Өнгөрсөн өдрүүдэд АНУ-ын цэргүүд Сири дэх хэд хэдэн баазыг орхин явсан гэж Ираны хэвлүүд мэдээлснийг Пентагоны хэвлэлийн албанаас няцаажээ.
“Эдгээр нь худал мэдээлэл юм” гэж Америкийн цэргийн байгууллагын төлөөлөгч дээрх мэдээлэлд тайлбар өгөхдөө онцлон тэмдэглэсэн байна.
Энэ долоо хоногт Афганистан дахь АНУ-ын цэргийн кампанит ажил дууссаны дараахан тус улс Сирийн гурван баазаас цэргүүдээ татсан гэж Ираны хэвлэлүүд мэдээлжээ.