НҮБ: Афганистанд хүмүүнлэгийн хямрал нүүрлэж болзошгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-09-02 12:20:00

КАБУЛ. /DW/. Афганистаны хүнсний нөөц энэ сард дуусаж болзошгүй байгаатай холбоотойгоор өлсгөлөнгийн хямрал нүүрлэх ирмэгт тулж ирээд байгааг тус улс дахь НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал хариуцсан зохицуулагч Рамиз Алакбаров анхааруулжээ.


Афганистаны 38 сая хүн амын гуравны нэг орчим нь хүнсний аюулгүй байдлын “онцгой юм уу хямралын” түвшний нөхцөлтэй тулгараад байна гэж Р.Алакбаров хэлжээ. Түүний ярьснаар, нэмэлт санхүүжилт үзүүлэхгүй бол хүнсний нөөц есдүгээр сарын эцэс гэхэд дуусаж болзошгүй байна.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн хувьд афганчуудад тусламж үзүүлэхийг олон улсад удаа дараа уриалаад буй юм.


“Афганистанд хүмүүнлэгийн хямрал нүүрлэхэд тун ойрхон байна. Тус улсын хүн амын тэн хагас орчимд нь хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байна. Тодруулбал, гурван хүн тутмын нэг нь маргаашийн хоолоо хаанаас ирэхийг мэдэхгүй байна” гэж тэрбээр “Twitter” хуудсандаа нийтэлжээ. 

相关新闻