Хосолсон фермерийн төслийн уралдаан зарлаад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Эрчимжсэн фермерийн загвар аж ахуйг байгуулах, өргөжүүлэн хөгжүүлэх төслийн уралдааныг зарлалаа.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт газар тариалан мал аж ахуйн салбарыг дэмжих олон заалтуудыг тусган хэрэгжүүлж байна. Үүнтэй уялдуулан газар тариалан, мал аж ахуй хосолсон эрчимжсэн фермерийн загвар аж ахуйг байгуулах, өргөжүүлэн хөгжүүлэх төслийн уралдааныг зарлав. Орон нутагтаа ажиллаж байгаа болон ажиллах хүсэлтэй иргэн, аж ахуй нэгжүүд уг уралдаанд оролцох боломжтой юм. Төслийн нийт санхүүжилт 30 сая төгрөг. Хосолсон фермерийг хөгжүүлэх, байнгын ажлын байр бий болгох, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх зорилготой уг төслийн уралдаан энэ сарын 10 хүртэл материал хүлээн авах юм. Иймд сонирхсон иргэд 7053-3878, 7053-2871 дугаарын утаснаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.