Энэ хичээлийн жилд Орхон аймагт 23700 сурагч сурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 24 сургуульд 23700 сурагч сурахаас 2400 нь нэгдүгээр ангид элсэн орж байна. Төрийн өмчийн 18, хувийн 6 сургуульд 1758 багш, ажилтан ажиллана. Харин төрийн болон хувийн 39 цэцэрлэгт 9000 гаруй хүүхэд сурч 1203 багш ажиллана.
Энэ хичээлийн нээлтийг Орхон аймгийн бүх сургууль нэг
болон 12 дугаар ангийн сурагчдыг оролцуулж хийсэн юм. Нээлтийн үйл ажиллагаанд
УИХ-ын гишүүн Д.Батлут, аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, аймгийн Засаг дарга
С.Батжаргал болон холбогдох хэлтэс албадын дарга, ИТХ-ын төлөөлөгчид оролцсон
юм.



