Коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-08-27 11:55:55
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Шуурхай штабаас мэдээлснээр тус аймагт коронавирусний халдварын тохиолдол өмнөх өдрүүдээс бараг хоёр дахин нэмэгдэж, сүүлийн 24 цагт 7 суманд 41 тохиолдол бүртгэгдсэн байна.

Ингэснээр халдвар авсан хүний тоо тус аймгийн хэмжээнд 1793 болж, нас барсан хүний тоо найм болжээ.

Халдвар Сайнцагаан суманд 14, Хулд суманд 12, Эрдэнэдалай суманд 7, Адаацаг, Баянжаргалан суманд тус бүр 3, Дэлгэрцогт, Сайхан-Овоо суманд тус бүр нэг тохиолдол нэмэгдсэн.

Сүүлийн 24 цагт 25 хүн эдгэрч, гэрийн ажиглалтад шилжсэн ба 175 хүн эмчилгээний тасагт эмчлүүлж байна.

Хэвтэн эмчлүүлэгсдийн хувьд нэг хүний биеийн байдал маш хүнд, 3 хүний биеийн байдал хүнд, хүндэвтэр гэсэн оноштой 2 хүн байна. 

Сүүлийн 24 цагт ойрын болон дам хавьтлын 6 хүнээс PCR, 172 хүнээс түргэвчилсэн шинжилгээ авчээ. Гэрийн ажиглалтад 773, тусгаарлах байранд 2 хүн байна.

相关新闻