"Ургацын баяр" Тайшир сумын Баянтохойд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Энэ сарын 28-нд Тайшир сумын Баянтохойд "Ургацын баяр-2021", Агро ойн аж ахуй болон Инноваци сургалт, судалгааны төвийн нээлт болно.
Говь-Алтай аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Газар тариалан жимс жимсгэнэ" төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа билээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд Бигэр сумын Агро-Ойн аж ахуй, Тайшир сумын Агро-Инноваци сургалт, судалгааны төвийн нээлт, "Ургацын баяр"-ыг наймдугаар сарын 28-нд Тайшир сумын Баянтохойд Агро-Инноваци сургалт, судалгааны төвийн талбайд зохион байгуулахаар болсон тухай ЗДТГ-аас мэдээлэв.