Таван суралцагч ЭЕШ-д 800 оноо авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-08-23 14:40:58

Ховд /МОНЦАМЭ/. 2021 оны Элсэлтийн eрөнхий шалгалт (ЭЕШ)-ын үйл ажиллагаанд Ховд аймгийн суралцагчид амжилттай оролцжээ.

Тодруулбал, Ховд аймагт 10 хичээлээр давхардсан тоогоор 2886 суралцагч шалгалт өгсөн. Үүнд 17 шалгуулагч хамгийн өндөр оноо авснаас тав нь 800 оноо авсан гэх мэдээллийг албаны эх сурвалж танилцууллаа.  

Өөрөөр хэлбэл, Физикийн хичээл - Н.Хонгорзул, М.Солонго тус бүр 800 оноо

Орос хэл -  Б.Санчирдулам 100 хувийн гүйцэтгэлтэйгээр 800 оноо

Монгол хэл -  Х.Аядос, Л.Уянга тус бүр 800 оноо 

Математик- Н.Энх-Амгалан 797 оноо

Нийгэм судлал - Э.Алтансүх, Д.Отгонбилэг, Б.Саруул-Эрдэнэ тус бүр 782 оноо

Биологи - Э.Эгшиглэн, Б.Аззаяа, С.Энхжин, Э.Отгонхишиг тус бүр 764 оноо

Монголын түүх - М.Бумбаяр 739 оноо

Хими - Э.Отгонхишиг 741оноо

Англи хэл - П.Батбуян  718 оноо

Газарзүй - Э.Баяржавхлан 699 оноо гэж тус тус үнэлгээ авчээ.

Коронавирусний халдвар авсны улмаас энэ удаагийн ЭЕШ-д орж чадаагүй шалгуулагчид ирэх eсдүгээр сарын 2-5-ны өдөр зохион байгуулах хоёр дахь удаагийн ЭЕШ-д хамрагдана гэж албаны эх сурвалж мэдээллээ.  

相关新闻