В.Путин нисэх онгоцны ослоор амиа алдсан алба хаагчдыг нэхэн шагнана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Туркт бямба
гарагт болсон “Бе-200” нисэх онгоцны ослын улмаас амиа алдсан таван алба
хаагчийг “Эр зоригийн одон”-гоор нэхэн шагнах зарлигт гарын үсэг зурлаа гэж
Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.
“БНТУ-д дэгдсэн
ойн түймэртэй тэмцэх үйлсэд оруулсан Дэд хурандаа Владислав Беркутов, Дэд хурандаа
Вадим Карасев, Хурандаа Евгений Кузнецов, Ахлах дэслэгч Николай Омельченко, Ахлах
түрүүч Юрий Чубаров нарын эр зориг, хувь нэмрийг үнэлэн нэхэн шагнана” гэж энэхүү мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны “Бе-200ЧС” нисэх онгоц бямба гарагт Туркийн зүүн өмнөд нутагт дэгдсэн ойн түймрийг унтраахад туслалцаа үзүүлж байхдаа осолдсон юм. Хөлгийн тавцанд Оросын таван алба хаагч болон тэдэнд түймрийн байршлыг зааж байсан Туркийн гурван төлөөлөгч сууж явсан бөгөөд бүгд амиа алдсан байна.
В.Путин амиа
алдагсдын ар гэрийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлэхийн сацуу Туркийн Ерөнхийлөгч
Режеп Тайип Эрдоганд эмгэнэлийн цахилгаан илгээжээ.