Түрүүлж, айрагдсан хүлгүүдийг "Макс" угшлын адуун сүргийн морьдоор байлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадам Тулгар Төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жил, Говь-Алтай аймгийн баярын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн баярт хүчит 128 бөх уран мэхээ уралдуулан, 5 багийн 40 шагайн харваач, 86 эрхий мэргэн харваач цэц мэргэнээ үзэж, 310 шандаст хүлэг хурдаа сорьж өнгөтэй сайхан наадаж, үзэгч олон баярын арга хэмжээг цахимаар хүлээн авч үзэв. Хурдан морьдын уралдаанд түрүүлж, айрагдсан морьдыг дэлгэрэнгүй танилцуулъя.
Их нас:
1. Дэлгэр сумын уяач Дэлгэржаргалын Буурал морь
2. Хөхморьт сумын уяач Тэрбишийн Буурал морь
3. Дарви сумын уяач Алтангэрэлийн алаг морь
4. Цээл сумын уяач Заяабаатарын Хонгор морь
5. Есөнбулаг сумын уяач Цргбаярын хүрэн морь
Азарга:
1. Бигэр сумын уяач Түмэнцогтын хул морь
2. Төгрөг сумын уяач Нямаахүүгийн бор морь
3. Шарга сумын уяач Отгонбаатарын хүрэн морь
4. Жаргалан сумын уяач Нямдоржын хүрэн морь
5. Жаргалан сумын уяач Эрдэнэцогтын хүрэн морь
Даага:
1. Жаргалан сумын уяач Энх-Амгалангийн хүрэн морь
2. Шарга сумын уяач Бямбоцогтын хүрэн морь
3. Халиун сумын уяач Даваацэрэнгийн хар морь
4. Жаргалан сумын уяач Нямдоржийн хээр морь
5. Есөнбулаг сумын уяач Ариунболдын хүрэн халзан морь
Хязаалан:
1. Дэлгэр сумын уяач Амарзаяагийн хүрэн халзан морь
2. Халиун сумын уяач Хүрэлсүхийн хул морь
3. Дэлгэр сумын уяач Цэдэвсүрэнгийн хонгор морь
4. Бигэр сумын уяач Түмбаярын хүрэн морь
5. Эрдэнэ сумын уяач Ерөөлтийн хүрэн морь
Соёолон:
1. Цээл сумын уяач Заяабаатарын хүрэн морь
2. Жаргалан сумын уяач Баттулгын хүрэн халзан морь
3. Цээл сумын уяач Хүрэлбаатарын хар морь
4. Бигэр сумын уяач хатанбаатарын бор морь
5. Есөнбулаг сумын уяач Цогтбилэгийн халтар морь
Шүдлэн:
1. Халиун сумын уяач Мөнх-Эрдэнийн хонгор морь
2. Хөхморьт сумын уяач Шинэбаярын хээр морь
3. Баян-Уул сумын уяач Ганбаатарын хүрэн морь
4. Жаргалан сумын уяач Энх-Амгалангийн хонгор халзан морь
5. Дэлгэр сумын уяач Цагаанбаатарын хар морь
Жороо морь:
1. Есөнбулаг сумын уяач Батбаярын хээр морь
2. Халиун сумын уяач Төртогтохын ягаан морь
3. Тайшир сумын уяач Чагнаадоржийн хондон морь
4. Баян-Уул сумын уяач Түвшинжаргалын хүрэн морь
5. Есөнбулаг сумын уяач Энхбаатарын хүрэн халзан морь
Говь Алтай аймаг байгуулагдсаны 98 жилийн ойн баярын мэндийг "Макс" Группийн хамт олон болон Макс Уяаны өмнөөс Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, МУ-ын Тод Манлай уяач, Нутгийн зөвлөлийн дарга Д.Ганбаатар, МУ-н Аж Үйлдвэрийн Гавьяат ажилтан
МУ-н Тод Манлай Уяач Д.Цэрэнжигмэд, МУ-н Манлай Уяач Д.Жамьян, МУ-н Манлай Уяач П.Алтансүх нараас хүргэж,
"Макс" угшлын адуун сүрэг, Саран дэвсгэртэй хос арвай тамгатай нийт 32 бага адуугаар 6 насны айргийн тавд орсон нийт 30 морь болон үзүүр, түрүүний бөхийг шагнан байлж, нутгийн зон олонтойгоо хурд хуваалцсан явдал нь олны талархал хүлээсэн сайхан үйл явдал боллоо.






