Байгалийн гамшгийн улмаас олон хүний амь нас эрсэдсэнд харамсаж буйгаа илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
anudaritsagaan@gmail.com
2021-08-16 13:10:03

НЬЮ-ЙОРК. /Xinhua/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Хаити улсын өмнөд нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон зуун хүн амиа алдаж, гэмтэж бэртсэнд харамсаж буйгаа илэрхийлжээ.


А.Гутерриш амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн, Засгийн газар, ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлснийг түүний хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик ням гарагт уламжилсан байна.


"НҮБ Хаити дахь хүмүүнлэгийн нийгэмлэгтэй хамтран газар хөдлөлтөд нэрвэгдсэн иргэдэд туслах Засгийн газрын хүчин чармайлтыг дэмжиж байгаа бөгөөд цаашид авах хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна" гэж тэрбээр мэдэгджээ.


Хаитид бямба гарагт 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 1300 орчим хүн амиа алдсан юм.


Мөн НҮБ-ын тэргүүн Турк улсад саяхан ойн түймэр дэгдсэний дараа нутгийн хойд хэсэгт үер, хөрсний нуралт үүссэний улмаас олон хүний ​​амь нас эрсдэж, дэд бүтэц сүйдсэнд харамсаж буйгаа илэрхийлжээ.


"НҮБ хүнд хэцүү энэ цаг үед БНТУ-ын ард түмэн, Засгийн газартай эв санааны хувьд нэгдмэл байгаагаа илэрхийлж байна"  гэж С.Дюжаррик мэдэгдсэн байна. 


Лхагва гарагт Туркийн хойд нутгийн Хар тэнгис орчмын бүс нутагт хүчтэй аадар бороо орсноос үүдэн үерийн гамшиг нүүрлэсний улмаас 60 гаруй хүн амиа алджээ. 


相关新闻