Говь-Алтай аймаг байгуулагдсаны 98 жилийн ойн баярыг үзэгчгүйгээр зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-08-12 16:34:16

Говь-Алтай  /МОНЦАМЭ/.  Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жил, Говь-Алтай аймаг байгуулагдсаны 98 жилийн ойн баярыг энэ сарын 14, 15-нд  үзэгчгүйгээр зохион байгуулна.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 55 дугаар тогтоолоор наймдугаар 14, 15-нд  халдвар хамгааллын дэглэмээ баримтлан үзэгчгүйгээр, хаалттай зохион байгуулахыг зөвшөөрсөн байна. Баярын үйл ажиллагааг ТВ9 телевизээр энэ сарын 14, 15-нд 10:30 минутаас орон даяар шууд дамжуулна хэмээн тус аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


相关新闻