Баянгол дүүргийн есдүгээр хороонд шинэ сургууль ашиглалтад орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-06 15:24:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудал бүхий сургуулийг нийслэлийн Баянгол дүүргийн есдүгээр хороонд барьж байна.


Сургуулийн барилгыг 2018 онд барьж эхэлсэн бөгөөд энэ оны есдүгээр сард хичээлийн шинэ жилээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.


Өмнө нь улсын сургуульгүй байсан тус хороонд 6654 хүн ам амьдардаг. Үүнээс сургуулийн насны 1375 хүүхэд бий. Шинэ сургууль баригдсанаар хүүхдүүд өөрийн харьяа орчиндоо тав тухтай нөхцөлд суралцах боломж бүрдэх аж.

相关新闻