С.Батцэцэг олимпын хүрэл медалийн төлөө Киргизийн бөхтэй хүч үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн тэмцээний 3 дахь өдөр буюу өнөөдөр /2021.08.03/ эмэгтэйчүүдийн 68 кг жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд С.Батцэцэг Киргизийн бөхтэй барилдахаар болов.
Өнөөдөр өглөөний тус
жингийн дагах барилдаанд Азербайжаны бөх, ДАШТ-ий хүрэл медальт Э.Манолова, Киргизийн
бөх, Азийн наадмын мөнгөн медальт М.Жуманазароватай халз тулан хүч үзэхэд Мээрим Жуманазарова
4:1 илүүрхэн хожиж, хагас шигшээд С.Батцэцэгтэй барилдах эрх авлаа.
Гавьяат тамирчин С.Батцэцэг 1/8 шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларроктой учраа таарсан. Гурван оноо дутуу байхдаа барилдаан дуусахаас 19 секундын өмнө мордож 4 оноо авч, үргэлжлүүлэн цэвэр дарж ялсан. Улмаар 1/4 шигшээд 2019 оны Европын АШТ-ий алт, мөнгөн медальт ОХУ-ын Ханум Вилиеваг 8:5-аар ялсан.
Ингээд хагас
шигшээд Нигерийн бөх Блессинг Оборудудутай Нигери барилдаж, 2:7-гоор хожигдсон. Ингээд
манай бөх хүрэл медалийн төлөө Блессинг Оборудудуд ялагдсан 2 бөхийн хэн ялсантай
барилдахаар болсон билээ.