"Хэрлэн Хивс", "Багануур"-ын ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-07-21 18:51:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 33 ХК-ийн 374, 054 ширхэг хувьцааг 222.4 сая төгрөгөөр арилжив. 16 ХК-ийн хувьцааны ханш дээшилж,14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хэрлэн Хивс" (HRL+15.00%) болон "Багануур" ХК (BAN+10.53%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Талх чихэр" (TCK-6.14%) болон "Монгол Базальт" ХК (MBW-5.71%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар:1 ширхэг үнэт цаасыг  90 мянган төгрөгөөр, 274 ширхэг үнэт цаасыг 27,400 ам.доллараар тус тус арилжсан байна. Мөн компанийн багцын арилжаагаар 10,000 ширхэг үнэт цаасыг 1,000,000 ам.доллараар арилжжээ. “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 23,604 ширхэг нэгж эрхийг нийт 5,356,512 төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 0.38 хувиар буурч, 32363.05 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,860,090,283,289.96 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


相关新闻