Сангийн яам: Татварын өршөөл үзүүлэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
batbold.sh@montsame.gov.mn
2025-12-08 15:23:08
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Сангийн яамнаас 12 дугаар сарын 5-ны өдөр мэдэгдэл гаргажээ.


Тус мэдэгдэлд, УИХ дахь АН-ын бүлэг болон тус намын дарга О.Цогтгэрэл эдийн засгийн буюу татварын өршөөл үзүүлэх нь зүйтэй гэх байр суурийг удаа дараа илэрхийллээ. Татварын өршөөл үзүүлэх асуудлыг хөндөн, нийгэмд хүлээлт үүсгэх нь эдийн засаг, бизнесийн орчны болон төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж, татварын шударга, зайлшгүй байх зарчмыг сулруулах сөрөг үр дагавартай. Дийлэнх татвар төлөгч үүргээ ухамсарлан цаг тухайд нь төлдөг бөгөөд өршөөл үзүүлэх нь хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэгч, хариуцлагатай, шударга татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжийн хөдөлмөрийг үл ойшоох, хохироох, цаашид үүнээс зайлсхийх сэдлийг төрүүлэх уршигтай. Түүнчлэн эх үүсвэр нь тодорхойгүй, үндэслэлгүй, нуугдмал, авлигынх байж болзошгүй хөрөнгө, орлогыг өмнө нь өр­шөөн, татварын хариуцлагаас чөлөөлснөөр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрс­дэл үүсгэсэнд тооцогдон манай улс “Саарал жагсаалт”-д орсон, өршөөлийн хуулийн сөрөг үр дагавар одоо ч үргэлжилсээр байна. Сангийн яамнаас санаачилж буй Татварын шинэч­лэлийн хүрээнд өр төлөх хугацааг уян хатан тогтоож, хариуцлагатай татвар төлөгчдийг дэм­жин, 3-4 их наяд төгрөгөөр татварын ачааллыг үе шаттай бууруулахаар тооцож буй. Тий­мээс улсын эдийн засаг, төсвийн тогтвортой байдал, татварын тогтолцоо, шударга ёс, хууль дээдлэх зарчим зэрэгт өршөөл хортойг хөндөн, татвар төлөгчдийн дунд ойлгомжгүй, тогтвор­­­­гүй байдал бий болгон, бодит бус хүлээлт үүс­­гэхгүй байхыг уриалж байна гэжээ.


相关新闻