Сүүлийн хоёр сарын хугацаанд Орхон аймагт халдварын улмаас 12 хүн нас баржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 70 тохиолдол бүртгэгдэж, 129 хүн эдгэрсэн байна. Халдвар авсан нийт хүний тоо 4014 буюу хүн амын 3.8 хувь нь халдварт өртөөд байна. Өнгөрсөн тавдугаар сарын 13-наас хойш 12 хүн нас барж, 2934 иргэн эдгэрчээ.
Өнөөдрийн байдлаар
302 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 231, хүндэвтэр
72, хүнд 21, нэн хүнд 6 хүн байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад гэрээр
эмчлүүлж байгаа 683 хүн байгаагаас том хүн 489, хүүхэд 194 байна.
Дархлаажуулалт 80
гаруй хувьтай байна.