Халдварын нийт тохиолдол 2355 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-07-18 16:02:26

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт 7 дугаар сарын 16-ны өдөр 70 тохиолдол батлагдсан бол өчигдрийн байдлаар 26 тохиолдол бүртгэгдлээ.

Аймгийн хэмжээнд халдвар авсан хүний тоо 2355 болж, үүнээс 80.3 хувь буюу 1893 хүн эдгэрээд байна.

Одоогоор 476 хүн халдварын улмаас эмчлүүлж байгаагаас хүүхэд 136, жирэмсэн эх 8 байгаа бол биеийн байдал хүнд 5, хүндэвтэр 20 хүн байна. Мөн голомтын ойрын хавьтал болох 44 хүн тусгаарлах байранд, нэг хүн гэрийн ажиглалтад байгаа аж.

Амралтын өдрүүдэд иргэд олноор цугларч, аялж зугаалсантай холбоотойгоор халдварын тоо буурахгүй байгаа тул ойрын хавьтал бүхий хүмүүс гэртээ өөрийгөө долоо хоног тусгаарлах, сэжигтэй тохиолдол илэрвэл түргэвчилсэн тестээр шинжилгээ өгөхийг эрүүл мэндийн байгууллагаас сануулж байна. 

相关新闻