Томоохон гол мөрний усны түвшин 33-66 см нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/
Булган аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр өнөөдөр
Сэлэнгэ мөрний усны түвшин Хутаг-Өндөр сум, Хялганат тосгоны орчмоор олон
жилийн дунджаас 52-66 см нэмүү байна. Сэлэнгэ мөрөн Хялганат тосгоны чиглэлээр
олон жилийн дундаж 276 см гүн байдаг байна.
Мөн Орхон гол Орхон, Сайхан сумын чиглэлээр
26-49 см, Хануйн гол Хануйн рашааны орчмоор 33 см-ээр олон жилийн дунджаас нэмүү
байгаа аж. Усархаг аадар бороо орж гол мөрний түвшин нэмэгдэж байгаа учир
аялагч, амрагчдыг үер усны аюулаас сэрэмжлэхийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.