95 сорьцод хийсэн шинжилгээгээр 52 тохиолдол батлагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-07-15 19:04:43

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймагт 95 сорьцод хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 52 тохиолдол батлагдлаа. 

Эдгээр нь СүхбаатарАлтанбулагБаянголЕрөөМандалОрхонСайхан сумын Номгон тосгонТүшигХүдэр сумдад бүртгэгдсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, голомттой бүс нутгаас ирж тусгаарлалтад байсан иргэд, шинж тэмдэг өгч баталгаажсан тохиолдлууд байгаа аж. 

Аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 20 тасагт 305 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 8, 0-17 насны хүүхэд 89 байна. Биеийн байдлын хувьд хүнд тав, хүндэвтэр 24 хүн байгааг аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос нийт иргэддээ хандаж:

-Маскаа байнга зүүхийг

-Гараа тогтмол угааж, ариутгахыг

-Хүн хоорондын зайг ямагт барихыг

-Гэртээ зочин урихгүй, айлд зочлохгүй байхыг

-Хүүхдийг олон нийтийн газраар огт явуулахгүй байхыг

-Онцын шаардлагагүй бол аль болох нийгмийн харилцаанд орохгүй байхыг

-Эрсдэлтэй бүс нутгаас ирсэн бол дэглэм журмыг хатуу мөрдөхийг

-Халдвар хамгааллын дэглэмийг ягштал сахин мөрдөж өөртөө болон өрөөл бусдад тавих хяналтаа чангатгахыг онцгойлон анхааруулж байна.

相关新闻