Коронавиурсний халдвараар өвчлөх хүүхдийн тоо нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-07-14 17:49:55

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт тус аймгийн хэмжээнд 141 шинжилгээ хийснээс коронавирусний халдварын  33 шинэ тохиолдол батлагдаж, нийт 2573 боллоо.

Бүртгэгдсэн 33 тохиолдлын 29 нь аймгийн төв Есөнбулаг суманд бол, Дэлгэрт 3, Тонхилд 1 халдвар батлагдсан байна. Тус аймагт бүртгэгдсэн нийт 2573 тохиолдлын 1464 нь аймгийн төвд бүртгэгджээ. 

-“Сүүлийн өдрүүдэд коронавиурсний халдвараар өвчилсөн хүүхдийн тоо  нэмэгдэж байгаа бөгөөд сүүлийн тав хоногт зөвхөн аймгийн төвд 3-14 насны 29 хүүхэд өвчиллөө. Иймд иргэд та бүхэн ах дүүс, найз нөхдөөрөө аялж зугаалахаас сэргийлж зөвхөн гэр бүлийн хүрээнд амрана уу” хэмээн ЭМГ-аас зөвлөлөө.

Долоодугаар сарын 14-ний байдлаар коронавирусний халдварын улмаас 615 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас 490 хүний биеийн байдал хөнгөн, 89 нь хүндэвтэр, 34 нь хүнд, 2 нь нэн хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 64 хүн эдгэрсэн ба халдвараар өвчилсөн нийт 2573 тохиолдлын 1955 нь бүрэн эдгэрчээ. 


相关新闻