Нас баралт хоёр тохиолдлоор нэмэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-07-11 17:42:33

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний зургаан сарын байдлаар нас баралтын 141 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2 тохиолдлоор нэмэгдсэн байна. 

Тэдгээрийн 63.1 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд нийт нас барсан хүний 36 буюу 25.5 хувийг хорт хавдрын, 29 буюу 20.6 хувь нь осол гэмтлийн шалтгаан эзэлж байна. Түүнчлэн нас баралтын 29.1 хувь нь эмнэлэгт нас барсан ба тэдний 19.5 хувь нь хоног болоогүй хэмээн Говь-Алтай аймгийн ЭМГ-аас мэдээлсэн юм. 

2021 оны эхний хагас жилийн байдлаар нийт 155.201 үзлэг хийгдсэнээс:

-46.6 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэг, 

-36.9 хувь нь өвчний учир амбулаторит, 

-6.6 хувь нь идэвхтэй хяналт, 

-7.9 хувь нь гэрийн идэвхтэй үзлэг, 

-2.0 хувь нь гэрийн дуудлагын үзлэг эзэлжээ.

Мөн хугацаанд 5796 түргэн тусламжийн дуудлага хүлээн авч үйлчилснээс 1228 буюу 21.2 хувь алсын дуудлага, 144 буюу 2.5 хувийг осол гэмтлийн дуудлага эзэлж байгаа аж. Харин халдварт өвчин аймгийн хэмжээнд 12 төрлийн 1915 тохиолдол бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 1756-аар өсчээ. Үүний 1810 буюу 94.5 хувь нь коронавиурсний халдвар байна хэмээн ЭМГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсээс танилцуулав.


相关新闻