Сүүлийн 24 цагт Орхон аймагт халдварын улмаас хоёр хүн нас барлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 68 тохиолдол бүртгэгдэж, 84 хүн эдгэрч, хоёр хүн нас барсан байна. Аймгийн нийт хүн амын 3.3 хувь буюу 3527 хүн халдвар авчээ. Өнөөдрийн байдлаар 335 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 266, хүндэвтэр 46, хүнд 15, нэн хүнд 8 хүн байна. Гэрийн эмчилгээнд нийт 628 хүн байгаагаас том хүн 410, хүүхэд 218 байна.
Явуулын
амбулаториор сүүлийн 24 цагт 30 хүнд тусламж үйлчилгээ үзүүлснээс 22 иргэнийг гэрийн тусгаарлалтад шилжүүлж, нэг хүнийг
эмнэлэгт хэвтүүлсэн байна.