Орхон, Онги, Таац гол үертэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнгөрөгч амралтын өдрүүдэд Өвөрхангай
аймгийн ихэнх нутгаар 6-48 мм хур тунадас орсон байна. Үүний
улмаас Орхон, Онги, Таац гол үерийн аюултай түвшнээс 5-164 см давж, ойрын
жилүүдэд тохиогоогүй урсац ихтэй байгааг аймгийн
Ус судлалын салбараас мэдээллээ.
6 дугаар сарын 28-наас хойш
Арвайхээрт 58, Хужирт 72, Хархорин 22.7, Төгрөг 16, Богд 9.7, Баян-Өндөр 12,
Баруунбаян-Улаан 28, Өлзийт 27, Бат-Өлзий 82.4, Баянгол 15, Бүрд 15, Гучин-Ус суманд 14.9 мм хур тунадас оржээ. Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай, ус ихтэй, түр
зуурын аадар бороо орох төлөвтэй байгаа ба борооны өмнө салхины хурд нэмэгдэх
тул амралт, зугаалгаар явах үедээ цаг агаарын
мэдээг тогтмол сонсож, цаг үеийн нөхцөл байдлыг үнэлж замд гарах, голын ай сав
дагуу нутаглаж байгаа айл
өрхүүд болон аяллаар яваа иргэдийг үер усны
аюулаас амь, эд хөрөнгөө хамгаалж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.