Баг хооронд холбосон авто замын ажил хэвийн үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-07-08 14:16:41
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/.  Эрдэнэ багийг Уртынгол багтай холбосон 2.1 км хатуу хучилттай авто замын асфальт хучилтын ажил эхэллээ. Уг зам нь 6 метрийн өргөнтэй, явган зам, үерийн нэгдсэн системтэй юм. Уг зам ирэх сард ашиглалтад орно.

Мөн  Дэнж, Эрдэнэ багийг холбосон 1.5 км хатуу хучилттай авто замын ажил үргэлжилж байна. Одоогоор далан суваг, бордюр тавих ажил бүрэн хийсэн. Удахгүй хучилтын ажил эхэлнэ. Дээрх ажлыг  “Арц суварага” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 2021 онд улсын төсвөөс 1 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна.

 

相关新闻