Коронавирусний халдвараар өвчилсөн 100 өрхөд дархлаа дэмжих багц олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-07-06 16:37:10

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас коронавирусний халдвараар өвчилсөн 100 өрхөд дархлаа дэмжих багц олголоо.

Тодруулбал, тус аймагт коронавирусний халдварын тоо нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан өрх, гэр бүлийн хоёроос дээш гишүүн халдвараар өвчилсөн нийт 100 өрхөд дархлаа дэмжих багцыг олгожээ. Уг багцыг Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат холбогдох албаны төлөөллийн хамт коронавирусний халдвараар өвчлөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өрхийн гишүүдэд олгохоор Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудад хүлээлгэн өгөв.

Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар 5-р сараас эхлэн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа болон гэрийн хяналтад эмчилгээ хийлгэж байгаа хүүхдүүдийн дархлааг дэмжих зорилгоор хүнсний болон дархлаа дэмжих багц олгох ажлыг зохион байгуулж байна.
相关新闻