420 сорьцод хийсэн PCR шинжилгээгээр 65 тохиолдол батлагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-07-05 17:52:15

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт сүүлийн 24 цагт 420 сорьцод PCR шинжилгээ хийхэд 65 тохиолдол батлагдлаа. Мөн 234 түргэвчилсэн шинжилгээгээр 14 эерэг тохиолдол гарсан байна.

Батлагдсан тохиолдлыг сумдаар авч үзвэл Арвайхээр суманд 20, Бат-Өлзийд 1, Сантад 1, Хархоринд 23, Уянгад 9, Хайрхандулаан суманд 10 тохиолдол илэрчээ.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 314, гэрээр 175 иргэн эмчлүүлж байгаа ба сүүлийн 24 цагт 47 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Эмчлүүлж байгаа иргэдээс 10 хүний биеийн байдал хүндэвтэр, 8 хүн хүнд байгаа аж. Аймгийн хэмжээнд 3 дугаар сараас хойш 1687 хүн халдвар аваад байгаагаас 71.3 хувь нь эдгэрээд байна.

相关新闻