Иргэд тусгаарлалтын дэглэм зөрчсөнөөс тархалт нэмэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Цар тахлын халдварын тархалтын тандалт судалгаагаар иргэд
тусгаарлалтын дэглэм зөрчиж байгаа тохиолдол нэлээд гаргаж байгаа аж. Үүнээс үүдэн халдварын тархалт нэмэгдэж байна хэмээн тандалт хариу арга хэмжээний эмч, мэргэжилтнүүдийн зүгээс анхааруулж байна.
Сүүлийн
24 цагийн байдлаар Сэлэнгэ аймагт 50 тохиолдол бүртгэгдлээ. Энэхүү тохиолдлын 26 нь аймгийн төв Сүхбаатар сум, 17 нь Мандал суманд
бусад тохиолдол Баянгол, Цагааннуур суманд илэрчээ. Эдгээр
нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, голомттой бүс нутгаас ирж тусгаарлалтад
байсан иргэд, шинж тэмдэг өгч баталгаажсан тохиолдлууд юм. Сэлэнгэ аймгийн хэмжээнд
нийт батлагдсан тохиолдол 1755 боллоо.
Аймгийн хэмжээнд
дэлгэсэн Ковидын 21 тасагт 612 батлагдсан тохиолдол, 53 ойрын хавьтлыг эмчилж байна. Эдгээр тохиолдлуудын дунд жирэмсэн эх 7, 17 хүртэлх насны 161 хүүхэд байгаа аж. Аймгийн
Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт маш хүнд нэг, хүнд дөрөв, хүндэвтэр 30 хүн эмчлүүлж байна гэж аймгийн ЭМГ-аас
мэдээллээ.