Булган суманд 95313 төл мал бойжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Булган сум 800 гаруй малчин өрхтэй. Тус сум 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 303 мянган толгой мал тоолуулжээ. Ингэснээр тус сумын малчид мал сүргийнхээ тоо толгойгоор аймагтаа сүүлийн гурван жил дараалан тэргүүлж байна.
Ховд аймгийн 8000 гаруй
малчин өрх өнөөдрийн байдлаар 1228.1
мянган төл мал хүлээн авч, бойжуулж буй. Үүнээс Булган суманд 95313 төл мал бойжиж
байгаа юм.
Булган сум нь аймгийнхаа хамгийн олон хүн амтай сумдын нэг юм. Тус сумын 10 мянга гаруй хүн амын 75 хувийг торгууд угсаатан эзэлдэг гэх судалгаа бий.